/ / “ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ”, “ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА”, “ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ”, “ГЭР БҮЛИЙН САНХҮҮГИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ”, “ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА”, “ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ”, “ГЭР БҮЛИЙН САНХҮҮГИЙН АСУУДЛАА ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн газрын 7 хоног бүрийн “баасан” гаригт явагдах хичээл сургалтын цагаар “Удирдах+Үйлс” ТББайгууллагын удирдах зөвлөлийн гишүүн н.Гантулга цагдаагийн газрын нийт алба хаагч, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд зориулж  “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Гэр бүлийн харилцаа”, “Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх” сэдвээр 3 удаагийн сургалтыг явууллаа.

Сургалтаар гэр бүлийн харилцааг хэрхэн зөв болгох,бие биенээ хүндэтгэх халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, хоорондын үл ялих зүйлийн маргаан нь гэр бүлд таагүй уур амьсгал төрүүлэн үл ойлголцол бий болж түүнийгээ хэн хэн нь ойлгож буруу зөвийг тунгаадаггүй томчууд бид нарын гаргаж байгаа үйлдэл хүүхдийн хүмүүжилд сөрөг үр дагавар авчирч байдаг, гэр бүлийн таагүй уур амьсгал бүрдүүлж болох хүчин зүйлүүдээс хамгаалах, гэр бүлийн санхүүгийн хэрхэн үр ашигтай зарцуулах талаар харилцан ярилцсан байна.

Мөн хүүхдүүдэд зориулсан хичээл сургалтын материалыг тараасан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна