/ / НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСГААС МЭДЭЭЛЖ БАЙНА: СНУКЕР, ПҮҮЛ БИЛЛИАРДЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ ТАСГААС МЭДЭЭЛЖ БАЙНА: СНУКЕР, ПҮҮЛ БИЛЛИАРДЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

Нийтийн хэв журам хамгаалах тасгаас цагдаагийн газрын түүхт 80 жилийн ойг угтсан албаа сурталчлах ажлын хүрээнд хамтач уур амьсгалыг бүрдүүлэх, амралтын өдрийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор Цагдаагийн газар, Прокурорын газар, Онцгой байдлын хэлтэс, ...-р анги зэрэг тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын дунд "Пүүл биллиард", байгууллагуудын удирдлагын дунд "Снукер биллиард"-ны тэмцээнийг 2015 оны 05 дугаар сарын 17-ны өдөр "Сити сентер" төв дээр зохион байгууллаа.

"Снукер биллиард" тэмцээнд эдийн засгийн ахлах, цагдаагийн хошууч Б.Ганчулуун 1 дүгээр байранд орсон бол  дэмжлэг үзүүлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Очирпүрэв2 дугаар байранд шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

"Пүүл биллиард" тэмцээнд туслах төлөөлөгч, цагдаагийн ахлагч Н.Батнасан 1 дүгээр байранд орж, онцгой байдлын хэлтсийн аврагч, дэд ахлагч н.Буянбат 2 дугаар байрыг тус тус эзэлсэн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна