/ / МАТАД СУМЫН ЦАГДААГИЙН ХЭСГЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА: “ӨСВӨРЫН ЦАГДАА” БҮЛГЭМИЙН ХҮҮХДҮҮДТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙНА.

МАТАД СУМЫН ЦАГДААГИЙН ХЭСГЭЭС МЭДЭЭЛЖ БАЙНА: “ӨСВӨРЫН ЦАГДАА” БҮЛГЭМИЙН ХҮҮХДҮҮДТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ БАЙНА.

Дорнод аймгийн Матад сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ш.Энхбаяр,  цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Чинямбол нар нь Матад сумын ЕБС-ийн “Өсвөрын цагдаа” бүлгэмийн зааварлагч багш Пүрэв-эрдэнэ, олон нийтийн цагдаагийн дагалдах ажилтан Т.Сандагдорж, “Өсвөрын цагдаа” бүлгэмийн 11 хүүхдийг сумын бичил хэсгийн /кобаны/ үйл ажиллагааг танилцуулан, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,  насанд хүрээгүй хүүхдийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, эрх ашиг зөрчигдөх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалтыг явууллаа.

 Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор “Өсвөрийн цагдаа” бүлгэмийг эргүүлд томилон гаргаж, сумын хэмжээнд байгаа замын  тэмдэг тэмдэглээг зааварчилж, хамтран ажилласан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна