/ / ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРЧ ХӨДӨӨ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРЧ ХӨДӨӨ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүд, Хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ИТХурлын дарга Р.Зоригтбаатараар ахлуулсан ажлын хэсэг Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн суманд 2015 оны 06 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд ажиллаад ирээд байна. Сумын иргэдэд байгууллагын тайлан, зөвлөгөөн  хийж, иргэдээс санал хүсэлтийг амаар болон бичгээр авсан байна. Арга хэмжээний дундуур "Өсвөрийн цагдаа" бүлгэмд шинээр гишүүн элсүүлж, үнэмлэх олголоо. Төгсгөлд байгууллагуудаас бүрдсэн урлагын тоглолтыг үзүүлсэн байна.Мөн Баян-Уул суманд ой хээрийн түймэр гарч, их хэмжээний хохирол учирсан явдалд алба хаагчид маань сэтгэлээсээ мөнгөн болон эд материалын тусламж өгсөнийг засаг дарга Доржид гардуулж өгсөн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна