/ / БНХАУ-ЫН ӨМӨЗОРНЫ ХЯНГАН АЙМГИЙН УЛААН БОЛОН РАШААНТ ХОТУУДАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.

БНХАУ-ЫН ӨМӨЗОРНЫ ХЯНГАН АЙМГИЙН УЛААН БОЛОН РАШААНТ ХОТУУДАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.

БНХАУ-ын ӨМӨЗОрны Хянган аймгийн орлогч дарга бөгөөд Дотоодыг хамгаалах товчооны даргын урилгын дагуу цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбатаар ахлуулсан ажлыг хэсэг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хянган аймгийн Улаан болон Рашаант хотуудаар ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд цагдаагийн албаны үйл ажиллагаатай танилцан, хил залгаа орон нутгийн хамтын ажиллагаа, хилийн бүс нутагт зорчиж буй иргэдийн аюулгүй байдал, гэмт хэрэг, зөрчилд холбогдож, өртөхөөс урьдчилан сэргийлэх асуудлын чиглэлээр уулзалт зохион байгуулж, БНХАУ-ын ӨМӨЗОрны Хянган аймгийн орлогч дарга бөгөөд Дотоодыг хамгаалах товчооны даргын дарга Жинь Рүй Ган, Рашаант хотын цагдаагийн газрын дарга Ван Зай Лин нартай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна