/ / ШИНЭЭР ТӨГССӨН АЛБА ХААГЧИД АЖЛЫН БАЙРАНД ТОМИЛОГДЛОО.

ШИНЭЭР ТӨГССӨН АЛБА ХААГЧИД АЖЛЫН БАЙРАНД ТОМИЛОГДЛОО.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 06 сарын 18-ны өдрийн б/334 дүгээр тушаалаар Хууль сахиулах их сургуулийг 2015 онд эрхзүйч мэргэжлээр төгсч, цагдаагийн дэслэгч цолоор шагнагдсан А.Отгонжаргал, Э.Цахиурчулуун нарыг Дорнод аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар, Т.Болдыг эдийн засгийн төлөөлөгчөөр, Д.Гал-Эрдэнэ, Б.Мөнхдалай нарыг хэсгийн байцаагчаар, Э.Болор-Эрдэнийг хэсгийн төлөөлөгчөөр тус тус томилсон байна. Цагдаагийн газраас шинээр томилогдсон алба хаагчдад албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэн, амжилт гаргахыг хүсэн ерөөж, бичиг хэрэгслийн иж бүрдэлийг гардуулсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна