/ / БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХЯНГАН АЙМАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА.

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ХЯНГАН АЙМАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ БАЙГУУЛЛАА.

БНХАУ-ын ӨМӨЗОрны Хянган аймгийн орлогч дарга бөгөөд Дотоодыг хамгаалах товчооны дарга Жин Рүй Ган /Jin Rui Gang/-аар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дорнод аймагт урилгаар хүрэлцэн ирж, айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцан, хил залгаа орон нутгийн хамтын ажиллагаа, хилийн бүс нутагт зорчиж буй иргэдийн аюулгүй байдал, гэмт хэрэг, зөрчилд холбогдож, өртөхөөс урьдчилан сэргийлэх асуудлын чиглэлээр Аймгийн тамгын газар, цагдаагийн газар, прокурорын газар, гадаадын харъяат, хил хамгаалах газрын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Цагдаагийн газрын дарга, БНХАУ-ын ӨМӨЗОрны Хянган аймгийн орлогч дарга бөгөөд Дотоодыг хамгаалах товчооны даргын дарга Жинь Рүй Гантай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна