/ Авлигын эсрэг үйл ажиллагаа / Иргэдэд өгөх зөвөлгөө / ДОРНОД АЙМГИЙН 2015 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

ДОРНОД АЙМГИЙН 2015 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

ДОРНОД АЙМГИЙН 2015 ОНЫ ЭХНИЙ 9 САРЫН ЭРҮҮ, ХЭВ ЖУРМЫН

НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАНИЛЦУУЛГА

              Аймгийн хэмжээнд 2015 оны эхний 9 сард 8077,0 сая төгрөгний хохиролтой 416 холбогдогчтой,  эрүүгийн 393 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 14 хэргээр буюу 3,4 хувиар буурч , гэмт хэргийн илрүүлэлт 75,8 хувьтай буюу 12,0 хувиар өсчээ.

            Гэмт хэргийн улмаас 17 хүн нас барж, 205 хүн гэмтэж, иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан хохирлын 7719,5 сая төгрөг буюу 95,6 хувийг нөхөн төлүүлж, 911,5 сая төгрөгний хөрөнгийг битүүмжлэв.

Үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл:

            -хүний амь нас хохирсон хэрэг 5 буюу 1,3 хувь

            -бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг 134 буюу 34,1 хувь

            -хулгайн хэрэг 102 буюу 25.9 хувь

            -үүнээс: малын хулгайн хэрэг 44 буюу 11,2 хувь

            -хүчиндэх хэрэг 5 буюу 1.3 хувь

            -залилах хэрэг 11 буюу 2,8 хувь

            -ашиглалын хэрэг 3 буюу 0,8 хувь

            -танхайн хэрэг 101буюу 2.8 хувь

            -зам тээврийн гэмт хэрэг 53 буюу 13,5 хувь

            -дээрэмдэх хэрэг 13 буюу 3,3 хувь

            -булаах хэрэг 1 буюу 0,2 хувь

            -байгаль хамгаалах журмын эсрэг хэрэг 4 буюу 1.0 хувь

            -албан тушаалын хэрэг 4 буюу 1,0 хувь

            -бусад хэрэг  47 буюу 11,9 хувийг тус тус эзэлж байна.

  Дээрэмдэх хэрэг 5,5 дахин /11 нэгжээр|, албан тушаалын хэрэг 4 дахин /4 нэгжээр/, зам тээврийн осол 60,1 хувиар /20 нэгжээр/, залилах хэрэг 37,5 хувиар /3 нэгжээр/, бусдын биемахбодид гэмтэл учруулах хэрэг 10,7хувиар /13 нэгжээр/, байгаль хамгаалах журмын эсрэг хэрэг  100,0 хувь /2 нэгжээр/  тус тус өсч,   хулгайлах хэрэг 35,8 хувиар /57 нэгжээр/, хүний амь нас хохирсон хэрэг 37,5 хувиар /3 нэгжээр/,  булаалт 50,0 хувиар /1 нэгжээр/, хүчиндэх хэрэг 16,7 хувиар /1 нэгжээр/, танхайрах хэрэг 31,2 хувиар /5 нэгжээр/ тус тус буурсан,  ашиглалын болон бусад төрлийн  хэрэг урьд оны ижил түвшинд  байна.

Үйлдэгдсэн бүх хэргийн 102 буюу 25,9 хувь нь хулгайн хэрэг, хулгайн хэргийн 44 буюу 43,1 хувийг мал хулгайлах хэрэг эзэлж байгаа ба хулгайлах хэргийн илрүүлэлт 65,3 хувь /өмнөх оныхоос 11,5 хувиар өссөн/, үүнээс мал хулгайлах хэргийн илрүүлэлт 71,4 хувь /өмнөх оны мөн үеэс 20,1 хувиар өссөн/ үзүүлэлттэй байна.

 Бүртгэгдсэн гэмт хэргүүдийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл гудамж талбай, байгууллагад үйлдэгдсэн хэрэг 4-37 нэгжээр буюу 14,3-58,7%-иар,  хүндэвтэр, хүнд гэмт хэргийн гаралт 5-9 нэгжээр буюу 5,7-21,7%-иар, согтуугаар, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд, эмэгтэй хүн оролцож үйлдэгдсэн хэргүүд 1-9 нэгжээр буюу 2,5-200,0%-иар тус тус өсч, бэлчээр, гэр орон сууц, бусад газарт үйлдэгдсэн хэрэг 2-33 нэгжээр буюу 2,2-54,1 %-иар, хөнгөн, онц хүнд гэмт хэргийн гаралт 3-7 нэгжээр буюу 3,2-37,5%-иар, бүлэглэн үйлдсэн хэрэг 3 нэгжээр буюу  7,5 хувиар тус тус   буурсан байна.

 Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл тухайн онд 5901-г хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 805 нэгжээр буюу  12,0 хувиар буурсан, өмнөх оны үлдэгдэл 87, нийт  5988 гомдол мэдээлэл шалгасан нь өнгөрсөн оны мөн үеэс 800 нэгжээр буюу 11,8 хувиар буурчээ. Гэмт хэргийн талаархи 1666 /өнгөрсөн оны мөн үеэс 152 нэгжээр буюу 8,4 хувь буурсан/ гомдол мэдээлэл, зөрчлийн талаархи 4043 /өнгөрсөн оны мөн үеэс 409 нэгжээр буюу 9,2 хувь буурсан/ гомдол мэдээлэл,  бусад байдлаар 67 /өнгөрсөн оны мөн үеэс 625 нэгжээр буюу 90,3 хувь буурсан/ гомдол мэдээлэл шийдвэрлэж, 206 буюу 3,4 хувь нь шийдвэрлэгдээгүй үлдэгдлээр, харьяаллаар 6 гомдол мэдээллийг шилжүүлсэн байна.

 

        Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн 439 /өнгөрсөн оны мөн үеэс 21 нэгжээр буюу 4,6 хувиар буурсан/ гомдол мэдээлэл буюу 26,3 хувь-д эрүүгийн хэрэг үүсгэн, 1206 /өнгөрсөн оны мөн үеэс 109 нэгжээр буюу 8,2 хувиар буурсан/ гомдол мэдээлэл буюу 72,4 хувь-д эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан байх ба 1198 буюу 99,3 хувь нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлтэй байна. Шалгасан гомдол мэдээллийн 801 буюу 48,1 хувийг  0-5 хоногт шийдвэрлэжээ.

 Зөрчлийн талаархи гомдол мэдээллийн 85 буюу 2,1 хувийг торгуулийн хуудсаар, 3088 буюу 76,4 хувийг шийтгэврээр тус торгож, 435 буюу 10,7 хувийг баривчлах,  364 буюу 9,0 хувийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл ноогдуулан шийдвэрлэсэн, шалгасан гомдол мэдээллийн 4041 буюу 99,9 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэжээ.

 Энэ хугацаанд  захиргааны  14632 зөрчил /өнгөрсөн оны мөн үеэс 102 нэгж буюу 0,7 хувиар өссөн/ илрүүлэн, 407 жолоочийн /өнгөрсөн оны мөн үеэс 53 нэгжээр буюу 11,5 хувиар буурсан/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 456 хүнд /өнгөрсөн оны мөн үеэс 62 нэгжээр буюу 11,9 хувиар буурсан/ баривчлах шийтгэл ноогдуулан, зөрчил гаргасан 13767 /өнгөрсөн оны мөн үеэс 217 нэгжээр буюу 1,6 хувиар өссөн/ иргэн, албан тушаалтан, байгууллагад 98 сая 740,3 мян.төгрөгний торгууль /өнгөрсөн оны мөн үеэс 1886,7 мян.төг буюу 1,9 хувиар буурсан/ ноогдуулсан байна.

 Архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан  3687 хүнийг саатуулсан нь 1870 нэгжээр буюу 33,6 хувиар буурсан байна. Саатуулагдсан хүний  6,4 хувь буюу 235 хүн /өнгөрсөн оны мөн үеэс 106 нэгж буюу 31,0 хувиар буурсан/  эмэгтэй хүн,    0,2 хувь буюу 7 нь насанд хүрээгүй хүүхэд /өнгөрсөн оны мөн үеэс 18 нэгж буюу 72,0 хувиар буурсан/ эзэлж байгаа үзүүлэлттэй байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна