/ Ил тод байдал / Хүний нөөц / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

15.09.14                                                                                                              

         Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс  цагдаагийн байгууллагын төрийн тусгай  албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж,  нөхөх  мэргэшлийн шалгалтыг 2015 оны 10 дугаар сарын 19-28-ны өдрүүдэд  зохион байгуулах гэж байна.  

Зарлагдаж байгаа ажлын байр /албан тушаал/-д тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангаж байгаа болон мөн хуульд заасан үндэслэлээр албанаас хүсэлтээрээ чөлөөлөгдсөн иргэд зарласан сул орон тоонд өрсөлдөхөөр бүртгүүлэх эрхтэй.

Дорнод аймаг дахь цагдаагийн газар нь "Хэв журмын цагдаа"-ийн ажлын байрыг нээлттэй зарлаж, иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах замаар сул орон тоог нөхнө. Зарласан ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаж буй 30 хүртэл насны, эрэгтэй, 170-аас дээш өндөртэй, хагалгаа болон шарх сорвигүй, шивээсгүй, эрх зүйн болон бусад бакалавр түүнээс дээш зэрэгтэй, ял шийтгэгдэж байгаагүй иргэн байх.

Шалгалт Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэнээс мэргэшлийн шалгалт авах журам”-ын дагуу явагдана. Журмыг цагдаагийн байгууллагын www.police.gov.mn цахим хаяг болон ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн facebook хаяг, орон нутгийн цагдаагийн байгууллагын цахим хаягууд дээр тус тус байршуулсан тул Та бүхэн бүртгэлтэй холбоотой болон холбогдох бусад мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцаж, 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 10-нийг хүртэл хугацаанд мэргэшлийн шалгалтттай холбоотой асуудлаар Цагдаагийн газрын А байрны 301 тоотод өөрийн биеэр холбогдох баримт бичгийн хамт ирж бүртгүүлэн судалгаанд хамрагдан мэдээлэл авч болно.

Иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, бүртгэл, судалгаанд хамрагдана. Үүнд:

  •   Өргөдөл
  • Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт №1-ийн дагуу бүрэн бичсэн байх);
  • Дээд боловсролын диплом; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Цагдаагийн мэргэжлийн сургалт төгссөн бол түүнийг гэрчлэх гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Эмчийн орон тоонд өрсөлдөх иргэдийн хувьд хүчин төгөлдөр эмчлэх эрхийн гэрчилгээ; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • Иргэний үнэмлэх; /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  •  3 үеийн түүх;
  • Бүрэн дунд боловсролтой бол түүнийг гэрчлэх албан ёсны баримт, сурагчийн хувийн хэрэг;
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Ажиллаж  байсан бол ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа,
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт/
  • 3х4, 4х6 хэмжээний 4% зураг;

          Шаардлагатай гэж үзвэл иргэнээс нэмэлт материал гаргуулан авна. 

 Бичиг баримт дутуу бүрдүүлсэн, зарлагдсан  ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй иргэдийг судалгаанд хамруулахгүй. Мөн цагдаагийн байгууллагад бүртгүүлж, судалгаанд хамрагдаагүй  иргэнд шалгалтад орох эрх олгохгүй болохыг анхаарна уу.

 Шалгалтад орохоор бүртгүүлж байгаа иргэн өөрийнхөө тухай үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

 

                                                                                ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

 ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна