/ / САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Удирдах алба хаагчдын манлайлал, алба хаагчдын албаны шуурхай бэлэн байдал, дүрэмч ажиллагаа, ажлын хариуцлага, сахилга ёс зүйн байдалд дүгнэлт хийж, зөрчил дутагдалыг засуулах, ажлын үр дүн, шат дараалсан ажлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүний дунд 2015 оны 11 сарын 14-ны өдөр “Сахилга хариуцлагын зөвлөгөөн”-ийг зохион явууллаа.

Өвөл цагийн хувцсанд шилжсэнтэй холбогдуулан албаны бэлэн байдлыг шалгахаар нэгдсэн жагсаалын үзлэгийг хийж, зөвлөгөөнийг эхлүүлсэн бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 05 тоот албан даалгавар, Тэргүүн дэд даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ний 2/307 тоот үүргийг бие бүрэлдэхүүнд танилцуулж, сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагчдын зөрчил дутагдлыг нэг бүрчлэн танилцуулсан байна.

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, сахилгын дүрмийн хэрэгжилтийг бүрэн хангаж, жилийн эцэст сахилга хариуцлага, алба хаагчдаас албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, олон нийтийн анхаарлыг татсан сахилга ёс зүйн ноцтой зөрчил дутагдал гаргахгүй хамт олон болохыг уриалж, цаашид хэрэгжүүлж ажиллах санал хүсэлт, удирдах алба хаагчдын ажил, ур чадварын талаар санал асуулгыг явуулсан байна.

Мөн чөлөөт нээлттэй микрофоныг асааж, сахилгын арга хэмжээ авагдсан алба хаагчид гаргасан алдаа дутагдлаа засч, цаашид дахин давтахгүй ажиллах тухай ярьсан бол бусдыгаа хошуучлан ажиллаж буй алба хаагчид бүрэлдэхүүнд хандаж, ажилдаа хэрхэн үр бүтээлтэй ажиллах, цаашид анхаарах асуудлын талаар бусаддаа зөвлөж, хэлэлцсэнээрээ онцлог байлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна