/ / “НОГОО ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ - 2015” ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

“НОГОО ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ - 2015” ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВАГДЛАА.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг хөдөлгөөнд оролцогчдод сурталчлах, бага насны хүүхдийг осол гэмтлээс болон хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тэдэнд дүрмийн анхан шатны мэдлэг олгох, энэ чиглэлийн ажилд төр, төрийн бус олон нийтийн байгууллага, иргэд багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдийн оролцоог идэхжүүлэх зорилготой ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Ногоон гэрэл-цагаан шугам-2015” тэмцээнийг 2015 оны 11 сарын 14-ны өдөр зохион байгууллаа.

Тэмцээнийг гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа буухиа тэмцээн, урлагын тоглолт гэсэн төрлүүдээр зохион байгуулж, шүүгчээр Замын цагдаагий тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Жавхлан, олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Ариунсанаа, гэр бүл хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Алтантуяа, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Дэлгэрсүх, Аймгийн улаан загалмайн хороон мэргэжилтэн Г.Энхмаа нар ажиллав.

Шүүгч нарын үнэлгээгээр Улсын тэргүүнийн 1-р сургуулийн “Хэв журам” баг тэргүүн байранд шалгарч, өргөмжлөл, цом, алтан медаль, мөнгөн шагнал, 2-р байранд Шинэ хөгжил сургуулийн “Шинэ гарц” баг, 3-р байранд Хан-Уул цогцолбор сургуулийн “Шонхор” баг, тусгай байранд 11-р сургуулийн “Элит-12” баг тамирчид шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна