/ / ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХОХИРОГСДОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ “ХЭН Ч ЗАРЛААГҮЙ ДЭЛХИЙН 3 ДУГААР ДАЙН” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХОХИРОГСДОД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ “ХЭН Ч ЗАРЛААГҮЙ ДЭЛХИЙН 3 ДУГААР ДАЙН” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн хэмжээнд ЭМГазар, жолооч бэлтгэх авто жолооны сургуулиуд, Зүүн бүсийн оюутны холбоо, иргэд, жолооч нартай хамтран “Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх өдөр”, “Хэн ч зарлаагүй дэлхийн 3 дугаар дайн” арга хэмжээг анх удаа зохион байгуулан явууллаа.

Арга хэмжээний үеэр оюутан залуус, иргэд, жолоочид зам тээврийн ослоор хохирогсдод 1 мин дуугүй зогсож хүндэтгэл үзүүлж, уриалга, лоозон барьж хүндэтгэлийн жагсаал хийн, зам тээврийн ослоор хохирогсод болон зам тээврийн ослын үр дагаврыг арилгахад оролцдог хүмүүсийн дунд уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлэх, зам тээврийн ослын нас баралт, гэмтлийн статистик мэдээ, ноцтой ослыг харуулсан зурагт самбар, үзэсгэлэнг иргэдэд үзүүлж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг гаргах, гарын авлага материал тараах, анонс байрлуулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа.  

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна