/ / ИРГЭДЭД 2015 ОНЫ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАНГАА ТАВЬЛАА.

ИРГЭДЭД 2015 ОНЫ ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАНГАА ТАВЬЛАА.

Дорнод аймаг дахь “Цэргийн гавъяаны одонт” цагдаагийн газар нь 2015 оны үйл ажиллагааны тайлангаа цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14,1 дэх хэсгийн 14,1,2-д зааснаар иргэдэд тайлагнах арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Цагдаагийн газрын дэд дарга, тасаг албадын дарга, хэсгийн байцаагч нар, урилгаар ХЗХэлтсийн дарга Б.Алтансүх, мэргэжилтэн Нямсүрэн, Чойбалсан хотын тамгын газрын дарга Ганзориг, Ахмадын хорооны дарга, цагдаагийн бэлтгэл хошууч Х.Болдбаатар нар оролцож, иргэдийн сонирхсон асуулт, санал, хүсэлтэд хариулт өгсөн байна.

Арга хэмжээний үеэр гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх ажилд цагдаагийн байгууллагатай хамтран, үр бүтээлтэй ажиллаж буй 10 дугаар багийн иргэн Хоролсүрэн, “Flower” сургуулийн захирал Байгалмаа, 10 дугаар багийн засаг дарга Т.Оюундэлгэр, Дорнод бүсийн эрчим хүчний станцийн гүйцэтгэх захирал Ч.Чинбат нарыг Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Мөн “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдан суллагдсан иргэдээс үлгэр жишээ байгаа иргэд болох П.Сүхбаатар, Гантулаг, Хандармаа, Шинэболд, Буджав, Наранбаатар, Оюунбаатар нарт “Итгэл найдварын хуудас”-ыг гардууллаа.

Тайлангийн арга хэмжээний төгсгөлд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, иргэдэд зориулсан алба хаагчдаас бүрдсэн урлагын тоглолтыг үзэж сонирхуулав.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна