/ / ЦАСНЫ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА.

ЦАСНЫ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН ЯВАГДЛАА.

Алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтач уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор тасаг албадын дунд "Цасны баяр"-ын арга хэмжээг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр буюу өвлийн адаг шарагчин үхэр сарын дөрөв 9-ийн идэр хүйтэнд Хэрлэн голын эрэгт Найрамдал парк дээр зохион явууллаа.

Цасны баярын арга хэмжээнд нийт 7 тасаг албад авхаалж самбаагаа сорьж, цасны сумо, олон төрөлт буухиа тэмцээн, хээрийн хийцтэй цай чанах төрлөөр уралдсан бөгөөд 1 дүгээр байранд Төлөвлөлт зохион байгуулалтын тасаг шалгарч, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, 2 дугаар байранд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна