/ / СЭРЭМЖЛҮҮЛЭГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Цагдаагийн газарт 2016 он гарсанаас хойш дээрэм булаалтын гэмт хэрэг 25 бүртгэгдсэнээс 16 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоогоод байна.

ЕБСургууль тарах үеэр оройн цагаар бага насны хүүхдүүдийн гар утас, эд зүйлсийг булаах, дээрэмдэх хэргийг үйлдэж байсан С, Т нарын этгээдүүдийг олж илрүүлэн Цагдаагийн газарт шалгаж байна.

Мөн насанд хүрээгүй хүүхэд дагуулан албан байгууллага, аж ахуй нэгжийн өрөө тасалгаагаар явж, эд зүйлс хулгайлдаг Н, Я нарыг олж тогтоогоод байна.

Дээрх этгээдүүдийн үйлдэлтэй төстэй аргаар гар утас, эд зүйлсээ булаалгасан, дээрэмдүүлсэн, алдсан иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй бол бол цагдаагийн газрын эрүүгийн тасагт өөрийн биеэр ирж уулзах буюу 88579833 дугаарын утсаар холбогдоно уу.

Жич: Цагдаагийн газарт иргэн Т болон Г нарын гар утас, эд зүйлсээ дээрэмдүүллээ гэсэн 2 удаагийн дуудлагын мөрөөр шалгах явцад худал мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдсон байна. Цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгсөн тохиолдолд ЭХТА-ийн 252-р зүйл зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулах, эсвэл 3-6 сар хүртэлх хугацаагаар баривчлах ял оногдуулдаг болохыг анхаарна уу.

Үүнтэй холбогдуулан иргэд, эцэг эхчүүд та бүхэн бага насны хүүхдээ хараа хяналтгүй, оройн цагаар явуулахгүй байх, танихгүй хүнд утсаа өгөхгүй байх талаар сануулах, сургууль тарах үед нь хүүхдээ очиж авах зэрэг хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарах,  орон байр, албан байгууллагын өрөө тасалгааг эзэнгүй орхихгүй байх, хаалга, цонхныхоо хамгаалалт бэхэлгээ, орчны гэрэлтүүлэг, камержуулалтаа сайржуулж ажиллахыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна