/ / СЭРЭМЖЛҮҮЛЭГ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Монголын уламжлалт сар шинийн баяр болохтой холбогдуулан хүн машин тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, нягтрал ихэсч үүнийгээ дагаад гэмт хэрэг зөрчлийн гаралт ихэсдэг.

Ялангуяа хулгай, булаалт, дээрмийн гэмт хэрэг, архидан согтуурах явдал ихэссэнээс танхайрах бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг, зөрчил, мөн архидан согтуурах, хүйтэн сэрүүний улиралтай холбоотойгоор осгож, хөлдөх, хордох, эрүүл мэнд, амь насаараа хохирох зэрэг золгүй учрал ихсэх магадлалтай байдаг.

Иймд иргэд та бүхэн өөрсдийн эд зүйл, өмч хөрөнгөндөө тавих хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжтэй байх, архи согтууруулах ундааг хэрэглэхээс аль болох татгалзах, зүй зохистой хэрэглэх, өөртөө болон гэр бүл найз нөхөд бусаддаа шаардлага тавьж, санамж анхааруулга өгөх, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх, холбогдох байгууллагад мэдээлж зуучлах зэрэг арга хэмжээ авахыг анхааруулъя.

 Байгууллага аж ахуйн нэгжүүдийн хувьд баяр, амралтын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүр томилон ажиллуулж, харуул, манаачынхаа сонор сэрэмжийг дээшлүүлж, хаалга, цонхныхоо хамгаалалт бэхэлгээ, орчны гэрэлтүүлэг, камержуулалтаа сайржуулах, шаардлагатай тохиолдолд холбогдох Мэргэжлийн байгууллагуудтай холбогдож, мэдээлэл солилцож ажиллахыг анхаарна уу.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна