/ / ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛД АНХ ОРОХ ИРГЭНЭЭС АВАХ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс цагдаагийн байгууллагын төрийн тусгай  албан тушаалын сул орон тоог тус албан тушаалд анх орох  иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж,  нөхөх  мэргэшлийн шалгалтыг 2016 оны 03 дугаар сарын 02-07-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөнтэй холбогдуулан иргэдийг бүртгэж, иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулан нөхөх замаар албан тушаалын сул орон тоог зарлаж байна. Үүнд:

 “Хэв журмын цагдаа” 30 хүртэл насны, эрэгтэй, 170 см-аас дээш өндөртэй, хагалгаа болон шарх сорвигүй, шивээсгүй, эрх зүйн болон бусад бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, гоо зүйн болон бие бялдарын хөгжил тэгш байх, захиалгын тоо 3;

Харуулын цагдаа” 25 хүртэл насны, эрэгтэй, 170 см-аас дээш өндөртэй, хагалгаа болон шарх сорвигүй, шивээсгүй, цэргийн алба 8 сараас дээш хугацаагаар биеэр хаасан, ял шийтгэгдэж байгаагүй, гоо зүйн болон бие бялдарын хөгжил тэгш байх, захиалгын тоо 2;

Цагдаа-жолооч” 25 хүртэл насны, эрэгтэй, 170см-аас дээш өндөртэй, хагалгаа болон шарх сорвигүй, шивээсгүй, ял шийтгэгдэж байгаагүй, В, С ангилалтай, тухайн ангилалаар 3-аас дээш жил барьсан, техникийн мэдлэгтэй, гоо зүйн болон бие бялдарын хөгжил тэгш байх, захиалгын тоо 2;

“Нярав” 25-30 хүртэл насны эрэгтэй, эмэгтэй, 166, 170 см-аас дээш өндөртэй, хагалгаа болон шарх сорвигүй, шивээсгүй, нягтлан бодогч болон бусад бакалаврын түүнээс дээш зэрэгтэй, харьцааны доголдолгүй, гоо зүйн болон бие бялдарын хөгжил тэгш байх, захиалгын тоо 1;

“Бичиг хэргийн эрхлэгч, бичээч, архивч” –ийн орон тоон дээр эмэгтэй, 25 хүртэл насны, 166 см-аас дээш өндөртэй, хагалгаа болон шарх сорвигүй, шивээсгүй, эрх зүйн болон бусад бакалаврын түүнээс дээш зэрэгтэй, бичээч, архивчийн мэргэжлийн дамжаа тагссөн албан ёсны үнэмлэх /Архивын ерөнхий газрын үнэмлэх/-тэй байхыг шаардаж, Монгол хэл бичгийн мэдлэг, компьютер дээр бичих, ажиллах чадвар, гоо зүйн болон бие бялдарын хөгжил тэгш байх, захиалгын тоо 1;

 Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Цагдаагийн газрын “А” байрны 301, 305 тоотод өөрийн биеэрхолбогдох баримт бичгийг авч ирж бүртгүүлэн, дээрх ажил албан тушаалын ажлын байранд тавигдах шалгуур шаардлагыг хангаж байгаа эсэхийг сайтар бодож судалгаанд хамрагдан холбогдох мэдээллийг авна уу.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна