/ / "ХЭЛ, ХИЛ, МАЛ ГУРАВТАЙГАА БАЙХАД ХЭН БАЯН МОНГОЛ БАЯН" ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОГДЛОО.

"ХЭЛ, ХИЛ, МАЛ ГУРАВТАЙГАА БАЙХАД ХЭН БАЯН МОНГОЛ БАЯН" ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОГДЛОО.

Аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/501 дугаартай захирамжаар батлагдсан “Таван-эрдэнэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах хууль, эрх зүйн зохицуулалтыг хэлэлцэх зорилгоор “Хэл, Хил, Мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян” малчдын чуулга уулзалтыг 2019 оны 11 сарын 04-ний өдөр зохион байгууллаа.
Малчдын чуулганд аймгийн мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Ц.Анандбазар, нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн Монгол улсын Хөдөлмөрын баатар, Тод манлай уяач Д.Даваахүү болон аймгийн төрийн захиргааны болон агентлагын дарга нар мөн сумдын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга, хэсгийн төлөөлөгч, 14 сумын малчин иргэдийн төлөөлөл зэрэг 160 гаруй иргэд оролцсон байна.
Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг “Мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийж, малчидтай санал бодлоо солилцож ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна