/ / ДОРНОД АЙМГИЙН 2016 ОНЫ ЭХНИЙ 4 САРЫН ЭРҮҮ ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

ДОРНОД АЙМГИЙН 2016 ОНЫ ЭХНИЙ 4 САРЫН ЭРҮҮ ХЭВ ЖУРМЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Эхний 4 сарын байдлаар 1078,2 сая төгрөгний хохиролтой 168 холбогдогчтой, эрүүгийн 171 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал бүртгэгдсэн хэрэг 43 хэргээр буюу 20.1 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 72.0 хувьтай байгаа нь хэргийн илрүүлэлт 3.6 хувиар өссөн.

Гэмт хэргийн улмаас 6 хүн нас барсан нь урьд оныхоос 40.0 хувь, 74 хүн гэмтсэн нь урьд оныхоос 29.5 хувиар тус тус буурчээ.

Гарсан гэмт хэргийн 14.6 хувь нь гудамж талбайд үйлдэгдсэн нь урьд оны мөн үеэс 55.3 хувиар буурсан, 33.9 хувь нь гэр орон сууцанд үйлдэгдсэн нь урьд оны мөн үеэс 11.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 39.9 хувь нь согтуугаар, 29.2 хувь нь бүлэглэн, 8.9 хувь нь эмэгтэй, 7.1 хувь нь хүүхэд байх ба 62.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй, 45.2 хувь нь 18-аас 30 насны иргэд  байна.

Энэ хугацаанд цагдаагийн байгууллагад иргэд байгууллагаас ирүүлсэн болон алба хаагч нараас илрүүлсэн захиргааны 4373 зөрчил бүртгэгдсэн нь  урьд оныхоос 12.8 хувиар буурсан, 244 жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч торгосон нь урьд оныхоос 39.4 хувиар өссөн, 156 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан нь урьд оныхоос 26.4 хувиар буурсан, зөрчил гаргасан 5000 иргэн, албан тушаалтан, байгууллагад 166 сая 927.0 мянган төгрөгний торгууль оногдуулсан нь урьд оныхоос 3.3 дахин өсчээ.

Архидан согтуурч захиргааны зөрчил гаргасан 1560 хүнийг саатуулсан нь урьд оныхоос 15.7 хувиар буурсан байна.

Дээрх статистик дүн мэдээллээс дүгнэж үзэхэд малын хулгайн гэмт хэргийн гаралт мэдэгдэхүйц хэмжээгээр буурч байгаа нь малчин иргэдийн малч ухаан, малаа хариуллага, маллагаатай болгоход анхаарсан зэргээс шалтгаалсан байна гэж дүгнэхээр байна.

Мөн зам тээрийн осол, хэрэг буурсан, захиргааны зөрчил гарган согтуугаар саатуулагдсан иргэдийн тоо буурсан зэрэг нь иргэдийн ухамсар дээшилж, хууль дүрмээ биелүүлж байгаагийн үр дүн гэдгийг онцолж дурьдах нь зүйтэй юм.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна