/ Бидний тухай / Мэндчилгээ /

ЦГ-ын даргын мэндчилгээ

 

ЭРХЭМ ХҮНДЭТ НОЁД, ХАТАГТАЙ ТА БҮХНИЙ АМАР АМГАЛАНГ АЙЛТГАЯ.

Эрин зууны мэдээлэл, технологийн гайхамшигт ололтын нэг болох  цахим өртөө, вэб хуудсаар дамжуулан манай цагдаагийн газрын вэб сайтад зочилж байгаа таньд баярлаж байгаагаа юуны өмнө илэрхийлэе.

Таныг цагдаагийн газрын болон манай алба хаагчийн vйл ажиллагааны талаар бvхий л мэдээ мэдээллийг энэхvv вэб сайтаас олж авна гэж итгэж байна.

Төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгж, иргэд та бүхний туслалцаа дэмжлэгтэйгээр иргэдийн амар тайван амьдралын төлөө гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, төр засаг ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ цагдаагийн бие бүрэлдэхүүн нэр төртэй биелүүлж ирсэнийг бахархан тэмдэглэхэд таатай байна.

Бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бүх нийтийн үйлс болгон, үр дүнг нь дээшлүүлэхийн төлөө төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллага, иргэдийн санал бодлыг сонсч, Дорнод аймгийнхаа амгалан тайван амьдралын төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна.

Таньд болон таны гэр бүл, ажлын хамт олонд ирж буй 2019 ондоо ажил үйлс нь өөдрөг, түвшин жаргалтай, амар тайван, эрүүл энх, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг хүсэе.

 Амар тайван амьдралын төлөө бид хамтдаа.”

Таныг хүндэтгэсэн:

ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА,

ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.ГАНЗОРИГ

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна