/ / ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монголын Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 95 жил, Замын цагдаагийн албаны  80 жил, Мөрдөн байцаах албаны 70 жилийн ойн баяыг тохиолдуулан алба хаагчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын ачаалал ядаргааг тайлах, тэдний гэр бүлийн гишүүдийг хүлээн авч санал сэтгэгдлийг хүлээн авч цаашид хамтарч ажиллах зорилгоор өдөрлөгийг 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдөр амралт жуулчны баазад зохион байгууллаа.

Өдөрлөгийн нээлтэнд төрийн болон төрийн бус байгууллагын удирдлага нар оролцсон бөгөөд Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг шагнаж, ХХК-иас Матад сумын цагдаагийн хэсэгт шинээр мотоцикл гардууллаа.

Мөн бэсрэг наадам зохион байгуулж бөхийн барилдаан, 14 азтан шалгаруулах сугалаа явагдав. Хүчит бөхийн барилдаанд эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Баяржаргал түрүүлж, мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Отгонжаргал үзүүрлэж, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар тус тус шагнууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна