/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧДЫН ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЦАГДААГИЙН ГАЗРЫН АЛБА ХААГЧДЫН ГЭР БҮЛИЙН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Гэр бүлийн Зөвлөгөөнийг тус цагдаагийн газрын “А” байрны хурлын танхимд 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10.00 цагаас 15.00 цагт зохион байгуулж, цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат болон зөвлөлийн гишүүд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, тасгуудын товч танилцуулга, санхүүгийн болон бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөнд цагдаагийн газрын алба хаагчдын нийт 96 гэр бүлийн гишүүд оролцсон ба алба хаагчдын гэр бүлийн санал, хүсэлтийг хүлээн авч хэлэлцүүлэг зохион байгуулав.

Мөн гэр бүлийнхэн дунд “АХА” тэмцээн, азтан тодруулах сугалаа зэргийг зохион явуулж, гишүүн бүрт дурсгалын зүйл гардуулсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна