/ / ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАВ.

ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СУМДАД АЖИЛЛАВ.

 Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүд, Хууль хяналтын байгууллагууд болох Цагдаагийн газар, Прокурорын байгууллага, Шүүх, Тагнуул, Улсын бүртгэлийх хэлтэс, Хүний эрхийн комисс,  Гэр бүл хүүхэд залуучуудын газар зэрэг төрийн байгууллагуудын алба хаагчдаас гадна “Сэтгэлийн өргөл” ТББ-ын тэргүүн А.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан ажлын хэсэг хөдөө сумдад ажиллаа.

Ажлын хэсэг сумдын иргэдэд байгууллагын тайлан тавьж, мэдээлэл  хийн, иргэдээс санал хүсэлтийг амаар болон бичгээр хүлээн авсан.

Төгсгөлд нь байгууллагуудаас бүрдсэн урлагийн тоглолтыг иргэдэд үзүүлж сонирхуулсан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна