/ / ЗҮҮН БҮСИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРҮҮГИЙН МӨРДӨГЧ, ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

ЗҮҮН БҮСИЙН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРҮҮГИЙН МӨРДӨГЧ, ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд дахь цагдаагийн газрууд, Багануур дүүрэг дэхь цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч, санхүүгийн алба хаагчдын сургалт Хэнтий аймагт амжилттай явагдаж байна.

Сургалтын арга хэмжээний нээлтэнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, ЦЕГ-ын тусгай газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батсайхан, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн цагдаагийн газар, Багануур дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Нээлтийн арга хэмжээ хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн, цагдаагийн ерөнхий газрын 2 дахь даргаар ажиллаж байсан Б.Пунцагийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаагаар эхэлж эрхэлсэн ажилдаа үр бүтээл гаргаж, хамт олноо тэргүүлэн ажилласан алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаагаар үргэлжиллээ.

Үүнд:
"Цагдаагийн гавьяа" тэмдэгээр Хэнтий аймгийн ИТХ дарга Л.Батсайхан, Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Өмнөдэлгэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Д.Балдангомбо, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Мөнххаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхтөр, "Спортын алдар" тэмдэгээр Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганхуяг, Дорнод аймаг дахь цагдаагийн газрын Булган сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Чинзориг, Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Эрдэнэбат, ЦЕГ-ын "Хүндэт жуух" бичгээр Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Норовлин сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Мандахбаяр, Дорнод аймаг дахь цагдаагийн газрын Хөлөнбуйр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Х.Мөнхнасан, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын Эрдэнэцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бямбашагай нар тус тус шагнагдсан байна.
Мөн энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх “Сүлд” чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирж уран бүтээлийнхээ дээжээс толилууллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна