/ / ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АХМАД АЖИЛЧДАА ХҮЛЭЭН АВЛАА

ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АХМАД АЖИЛЧДАА ХҮЛЭЭН АВЛАА

Дорнод аймаг дахь цагдаагийн газраас олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ахмад ажилчдаа хүлээн авч алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Цагдаагийн газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ахмадын амралтад зохион байгууллаа.

 Ахмад настнуудаа хүлээн авах арга хэмжээнд нийт 45 ахмад ажилтнууд ирж хүлээн авалтад оролцсоноос ахмад ажилтан Д.Дансран, Н.Долгорханд, Д.Чадраабал, У.Жодов, Б.Цэвээндулам, Б.Далантай, Ц.Цогбадрах, Д.Жигмэддорж, Б.Ганхуяг, Ц.Дорждэрэм, Б.Чулуунбаатар, Б.Довдон, Н.Болд, Ч.Володъяа нарын 14 ахмад ажилтан нарт мэндчилгээ, үнэ бүхий зүйл гардуулж, ахмад ажилтан Ш.Юра, Б.Цэдэндамба, Б.Ганхуяг, Х.Энхболд нарт тус бүрд нь 5 тонн нүүрсний эрхийн бичиг гардуулан тусламж үзүүллээ.

Арга хэмжээний үеэр “Хөгжөөнт аха” тэмцээнийг зохион байгуулж тэргүүн байранд ахмад ажилтан Д.Долгорханд шалгарлаа. Мөн хилийн цэргийн 0132 дугаар ангийн “Хилчин” хамтлаг Цагдаагийн газрын алба хаагчдын хамтарсан урлагийн тоглолтыг үзэж сонирхуулав.  

Save

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна