ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУСГАЙ САЛААНЫ АЛБА ХААГЧИД “ЦЭРГИЙН ТАНГАРАГ” ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржавын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/07 дугаар тушаалаар Дотоодын цэргийн тухай хууль 8 дугаар зүйлийн 8.1.12, Цэргийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11:40 цагт тус Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хамрагдан Чойбалсан хотын ус хангамж, эх үүсвэр хамгаалах тусгай салааны алба хаагчдын “Тангараг өргөх” ёслолын ажиллагааг тус цагдаагийн газрын жагсаалын талбайд зохион байгууллаа.