/ / ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЦЭРГИЙН ГАВЪЯАНЫ ОДОНТ ЦАГДААГИЙН ГАЗРААС 2017 ОНД ХИЙСЭН АЖЛАА ДҮГНЭЖ, ҮНЭЛЭН ШИЛДЭГ, ТЭРГҮҮНЭЭ ТОДРУУЛЖ ШАГНАЛ ОЛГОХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЦЭРГИЙН ГАВЪЯАНЫ ОДОНТ ЦАГДААГИЙН ГАЗРААС 2017 ОНД ХИЙСЭН АЖЛАА ДҮГНЭЖ, ҮНЭЛЭН ШИЛДЭГ, ТЭРГҮҮНЭЭ ТОДРУУЛЖ ШАГНАЛ ОЛГОХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

      Тус Цагдаагийн газраас 2017 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны танилцуулгаа тайлагнаж шилдэг, тэргүүний алба хаагч, шилдэг тасгийг тодруулан шагнал гардуулах үйл ажиллагааг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн МСҮТөвийн урлагийн зааланд амжилттай зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Ариунбат, даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд, алба хаагч нар, алба хаагчдын гэр бүлийн гишүүд хүрэлцэн ирж оролцсон бөгөөд урилгаар Аймгийн иргэний зөвлөлийн дарга Б.Өлзийбаян, Аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Ууганбаатар, Аймгийн шүүхийн тамгын газрын дарга Ц.Мөнхсайхан, Ахмадын хорооны дарга, цагдаагийн бэлтгэл хошууч Х.Болдбаатар нар ирсэн байна.

Тайлангийн хурлын үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, бусдыгаа манлайлан ажилласан алба хаагчдыг шалгаруулж, хөдөлмөрийн болон ажил мэргэжлийн шилдэг алба хаагчаар 13 алба хаагчийг “Өргөмжлөл”, цалингийн 20 хувь, Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр 7 алба хаагчийг цалингийн 10 хувь, “Тэргүүний тасаг”-аар Захиргааны удирдлагын тасаг, “Бүтээлч хамт олон”-оор Мөрдөн байцаах тасаг шалгарч “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнууллаа

Мөн Хууль зүй дотоод хэргийн яамны болон ЗЦА, ХБА, Чойбалсан хот, МЗХ-ны шагналуудаар нэр бүхий алба хаагч нар шагнуулж 2017 оны үр дүнгээ үнэлүүллээ.

Алба хаагчдын хүүхдүүдээс бусдыгаа тэргүүлэн суралцаж буй 12 хүүхдийг Монголын сурагчдын холбооноос шагнаж урамшууллаа.

Арга хэмжээний үеэр 17 нэр төрлийн бүтээгдхүүнээр азтан шалгаруулах үйл ажиллагаа зохион явуулсан ба супер шагналаар цагдаагийн дэд ахлагч О.Мөнх-Эрдэнэ тодорч аз нь алганд нь багтсан юм.

Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт бие бүрэлдэхүүн, зочид төлөөлөгчдөд зориулж урлагийн тоглолтыг толилууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна