/ / "ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ЧАДАВХ, УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН ЯВАГДЛАА.

"ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ЧАДАВХ, УЯЛДАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН ЯВАГДЛАА.

“Монгол Улс дахь жендерт суурилсан хучирхийлэлтэй тэмцэх, хууль зүйн салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Монгол Улсад гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд хууль зүйн салбарын чадавхи, уялдаа холбоог бэхжүүлэх” сэдэвт сургалт 2018 оны 6 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Дорнод аймагт зохион явагдлаа.

Сургалтын зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд шүүх болон хууль хэрэгжүүлэх байгууллагуудын уялдаа холбоог хангаж, энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд ажилтнуудад зөв хандлагыг төлөвшүүлэх, чадавхыг бэхжүүлэхэд чиглэгджээ.
Сургалтанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/-ийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Л.Хишигтогтох, аймгийн цагдаа, шүүх, прокурор болон хууль хэрэгжүүлэх байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна