/ / ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЦОЛООР ШАГНАГДЛАА

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЦОЛООР ШАГНАГДЛАА

Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/205 дугаар тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй цагдаагийн ахлах ахлагч М.Батбилэг, Б.Батбаатар, Б.Чинямбол нарын алба хаагчдыг “Цагдаагийн дэслэгч” цолоор шагнагдсаныг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр тус цагдаагийн газрын дарга, удирдлага нар бие бүрэлдэхүүний өмнө гардуулан өглөө. Мөн үеэр цагдаагийн ахлагч Б.Санчирыг хугацааны “Цагдаагийн ахлах ахлагч” цолоор шагнаж урамшуулсан байна.

Офицер бүрэлдэхүүнд орж, цолоор шагнагдсан алба хаагчдад цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.  

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна