/ / “СҮҮЖ-УУЛ” СЭРГЭЭН ЗАСАХ АМРАЛТ СУВИЛАЛД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА.

“СҮҮЖ-УУЛ” СЭРГЭЭН ЗАСАХ АМРАЛТ СУВИЛАЛД АЛБА ХААГЧДЫГ ХАМРУУЛЛАА.

      Тус цагдаагийн газраас Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны а/135 дугаар тушаалаар батлан гаргасан “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд алба хаагчдыг нөхөн сэргээх сувилалд хөнгөлөлттэй буюу төлбөргүйгээр эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Алба хаагчдын ажилласан жил, ажлын үр дүн, эрүүл мэндийн байдлыг харгалзан “Сүүж-Уул” сэргээн засах амралт сувилалд хамруулах шаардлагатай алба хаагчдын талаар газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн 42 алба хаагчийг үнэ төлбөргүйгээр эмчилгээнд хамруулахаар төлөвлөгөө гарган батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар тус цагдаагийн газраас 23 алба хаагч, гэр бүлийн 1 гишүүний хамт “Сүүж-Уул” сэргээн засах амралт сувилалд хамруулан алба хаагчдын эрүүл мэндэд анхаарч ажиллаж байна. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна