/ / “ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ”, “БЯЦХАН ЗОРЧИГЧ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ.

“ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ”, “БЯЦХАН ЗОРЧИГЧ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ.

Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар хөдлөгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 579 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 60 нэгжээр буюу 11,6 хувиар, гэмт хэргийн улмаас 130 хүний амь нас хохирсон нь өмнөх оны мөн үеэс 31 нэгжээр буюу 31,3 хувиар, гэмтсэн хүний тоо 97 нэгжээр буюу 27,0 хувиар тус тус өссөн бөгөөд зам тээврийн ослын улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох явдал тогтмол өссөн үзүүлэлттэй байна.

Урин дулааны улирал эхэлж, иргэд хөдөө, орон нутгийн чиглэлд зорчих хөдөлгөөн эрчимжсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл”, “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээнүүд зохион байгуулж байна.

Тус Цагдаагийн газраас уг арга хэмжээний хүрээнд Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран иргэд, жолооч нарт замын хөдөлгөөнд оролцох зөв дадал, хэвшил бий болгох, хүүхдийг зориулалтын суудалд зөв тээвэрлэн зорчих талаар зөвлөмж, нөлөөллийн арга хэмжээг эрчимжүүлэн явуулж эхлээд байна.  

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна