ИРГЭДЭД СЭРЭМЖЛҮҮЛЭГ ТАРААН АЖИЛЛАЖ БАЙНА.
Амралт зугаалга болон баяр наадмын амралтын олон өдрүүд үргэлжилж байгаатай холбогдуулан Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагчид "Хүүхэд хамгаалагч"-тай хамтран амралтын газрууд, голын эрэг, модон гүүрний орчмоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж, иргэдэд санамж, сэрэмжлүүлэг тараан, гол усны аюулаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах чиглэлээр эцэг эхчүүдэд зөвлөмж тараан ажиллаж байна.