/ / ““ЗҮҮН БҮСИЙН ХУРД-2019”, “ЗҮҮН БҮСИЙН ЧУУЛГА ХАРВАА” БАЯР НААДМЫН ХАМГААЛАЛТАНД ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЛАА.

““ЗҮҮН БҮСИЙН ХУРД-2019”, “ЗҮҮН БҮСИЙН ЧУУЛГА ХАРВАА” БАЯР НААДМЫН ХАМГААЛАЛТАНД ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЛАА.

Дорнод аймаг байгуулагдсаны 88 жилийн ой “Зүүн бүсийн хурд 2019” хурдан морины уралдаан, аймгийн баяр наадмын хүрээнд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам “Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал хангах” /код 500/-ын дагуу хамгаалалт зохицуулалт хийж ажиллалаа.
Баяр наадмын хамгаалалт зохицуулалтанд Цагдаагий4н газрын нийт бие бүрэлдэхүүн болон Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах алба, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн алба хаагчид болон Хэнтий, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Цагдаагийн түр хүрээ байгуулах тухай” А/172 дугаар тушаалын дагуу Цагдаагийн түр хүрээ байгуулан ажиллаж, баяр наадмын үеэр үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн газрын алба хаагчид
- Архи согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 83 тооны “Албан мэдэгдэл” хүргүүлэн
- Уяач нарын отог, галуудаар явж урьдчилан сэргийлэх ухуулга яриа хийж, санамж сэрэмжлүүлэг бэлтгэн тараалаа.
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулж жолооч нарт 3000 ширхэг санамж сэрэмжлүүлэг тарааж
- Баяр амралтын өдрүүдэд төрийн болон төрийн бус байгууллагуудын энгийн харуул, манаа, сонор сэрэмжийг шалгах, хариуцлагатай эргүүл жижүүр томилож ажиллуулах талаар “Сонор сэрэмж” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж, үр дүнг тооцож,
- Орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ хүргэж ажилласан байна. 
Хамгаалалт зохицуулалтын үеэр хэв журмын хамгаалалтын төлөвлөгөө, алба хаагчийн ажил үүргийн хуваарь, чиг үүрэг зураглалын дагуу цагдаа, дотоодын цэргийн 278 алба хаагч эргүүл пост хамгалаалтанд хуваарилагдан, морьт эргүүл, мотоцикльт эргүүл, явган эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг тогтмол ажиллуулан, иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг түргэн шуурхай шийдвэрлэх, наадамчин олонтой зөв зохистой харьцах, амар тайван наадамлахад анхаарч ажилласнаар гэмт хэрэг, зөрчилгүй баяр наадам тайван болж өнгөрсөн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна