/ / “ШИЛДЭГ ХАРУУЛЧИН-2019” ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

“ШИЛДЭГ ХАРУУЛЧИН-2019” ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Дотоодын цэргийн штабаас дотоодын цэргийн анги, байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дунд “Шилдэг харуулчин-2019” цогцолбор тэмцээнийг зохион байгууллаа. 
Тус тэмцээнд Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Дотоодын цэргийн тусгай салааны харуулчин, дэд ахлагч Б.Баяртулга амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгаран дурсгалын цом, өргөмжлөлөөр шагнуулж, Дотоодын цэргийн штабын даргын тушаалаар “Хугацааны өмнө ахлагч” цолоор шагнагдлаа.
Тэмцээнд амжилттай оролцож хугацааны өмнө "Ахлагч" цолоор шагнагдсан Б.Баяртулгад баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна