/ / АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА

АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА

Аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн А/201 дугаар захирамжаар батлагдсан Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нийт 16 гишүүнээс 15 гишүүн ирж 99%-ийн ирцтэйгээр хуралдав.

Тус хурлаар Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь 2019 онд гэмт хэрэг зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа гэмт хэргийн гэрч, хохирогч болсон, ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн хүүхдэд үзүүлсэн үйлчилгээ, хийж хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцлаа. Хорооны гишүүд цаашид байгууллага хоорондын хамтын ажиллгааны уяалдааг нэмэгдүүлж хүүхдийн эрхийг хангаж ажиллах шаардлагатай гэж үзэв.

Хурлаар хэлэлцэгдсэн санал, зөвлөмжүүдийг аймгийн ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛД танилцуулахаар шийдвэрлэв.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна