/ / ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛД АЖЛАА ТАЙЛАГНАВ

ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛД АЖЛАА ТАЙЛАГНАВ

Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны А/133 дугаар тушаалаар баталсан “Иргэний зөвлөлийн дүрэм”-ийн 8.1.7 “Иргэний зөвлөл, оршин суугчдад ажлаа тайлагнах” заалтын дагуу аймгийн ИТХ-ын дэргэдэх Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн гишүүдэд Цагдаагийн газрын 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагналаа.

Уулзалтад Цагдаагийн газрын дарга, тасаг, хэсгийн дарга, чиглэл хариуцсан ахлах байцаагч, мэргэжилтэн болон иргэний зөвлөлийн гишүүд хамрагдлаа.

Иргэний зөвлөлөөс өнгөрсөн онд Цагдаагийн газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын мөрөөр хийж гүйцэтгэсэн ажил, Цагдаагийн газраас цаашид анхаарах асуудлын талаар харилцан санал бодлоо солилцож ажиллалаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна