/ / ЦАГДААГИЙН ГАЗРЫН АХМАДЫН ХОРООНООС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.

ЦАГДААГИЙН ГАЗРЫН АХМАДЫН ХОРООНООС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ.

Шинэ төрлийн коронавирусийн тархалт эрс нэмэгдэж, дэлхийн олон оронд тархаж байгаатай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын II зэрэгт шилжин ажиллаж, хүн амыг болзошгүй аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэл бэрхшээлийг даван туулахад туслалцаа үзүүлэх зорилгоор Цагдаагийн газрын ахмадын хорооны дарга, цагдаагийн бэлтгэл хошууч Х.Болдбаатар хорооны тэргүүлэгч гишүүдийн хамт хүрэлцэн ирж, 53 ахмад ажилтнаас цугларсан хандив болох 400.000 төгрөг, 335 ширхэг амны хаалт, 56 ширхэг ариутгагч гель, 15 ширхэг дархлаа дэмжих бэлдмэлийг тус тус өгч, дэмжлэг үзүүллээ. 
Цагдаагийн газрын нийт ахмад ажилтнуудад талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна