/ / АЛБА ХААГЧ НАРТ БАЯР ХҮРГЭЖ, ДУРСГАЛЫН ЗҮЙЛС ГАРДУУЛЛАА.

АЛБА ХААГЧ НАРТ БАЯР ХҮРГЭЖ, ДУРСГАЛЫН ЗҮЙЛС ГАРДУУЛЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын тушаалаар батлагдсан “#Өнгө_нэмье” нөлөөллийн аяны хүрээнд Тээврийн цагдаагийн албанаас “#Хорт_зуршил_Эрүүл_мэнд” аян, Урьдчилан сэргийлэх хэлтсээс #Хайр_өвтгөдөггүй аян тус тус зохион байгуулж байна. Аяны хүрээнд орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны түүхт 99 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс алба хаагч нарт зориулж "Эрүүл мэндийн ундаа", халуун чацаргана тарааж, 195 алба хаагчдад " Дурсгалын зүйлс" гардуулан өгч, “Гэр бүлийн видео мэндчилгээ”-гээр баярын мэнд дэвшүүллээ.
Арга хэмжээний хүрээнд цагдаагийн цол, төрийн дээд шагналаар шагнагдсан 11 алба хаагч нарт "Хамт олны журмын нөхөр сан"-аас дурсгалын мөнгөн аяга өглөө. Мөн Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан ажилдаа үр бүтээл гарган бусдыгаа хошуучлан ажиллаж байгаа Дотоодын цэргийн тусгай салбарын харуулчин, ахлах ахлагч Г.Баярхүүд “Гэр бүлийн хөрөг” гэрэл зургийг гардуулан өглөө. Бидэнтэй хамтарч ажилласан "Голомт" банк болон "Фокус" гэрэл зургийн студийн хамт олонд талархсанаа илэрхийлье.
#Хайр_өвтгөдөггүй
#Аз_жаргал_бол_сэтгэлийн_амар_амгалан
#Хайр_оршдог_газар_амьдрал_цэцэглэдэг

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна