/ Ил тод байдал / Цаг үе үйл явдлын мэдээлэл / ДОРНОД АЙМГИЙН 9 АЛДАРТАНЫ НЭГЭЭР ТОДОРЛОО.

ДОРНОД АЙМГИЙН 9 АЛДАРТАНЫ НЭГЭЭР ТОДОРЛОО.

“Дорнод” сонин жил бүр улс, аймаг орон нутагтаа ажил үйлсээрээ манлайлж, тухайн жилд олсон ололт амжилтаараа тэргүүлсэн салбар, салбарын хүмүүсийг алдартнаар тодруулдаг уламжлалтай юм.
Уг шалгаруулалт 2 үе шаттай явагдаж, онлайнаар санал асуулгыг явуулсанаар Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг салбартаа тэргүүлж, "Дорнод аймгийн 9 алдартан"-ы нэгээр тодорсон байна.
Энэхүү нэр хүндтэй шагналыг Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Хэрээ гуай 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тус Цагдаагийн газрын зөвлөлийн өрөөнд гардуулан өглөө. Танд ажлын өндөр амжилт, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна