/ / "ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА" АРГА ХЭМЖЭЭ 2020 "АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ" СЭДВИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА" АРГА ХЭМЖЭЭ 2020 "АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ" СЭДВИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дэлхийн улс орнуудад шинэ төрлийн коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээллийн тоо нэмэгдэж байгаад дүгнэлт хийн аймгийн хэмжээнд “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” арга хэмжээг Дорнод аймаг дахь Цагдаагийн газар, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна.
Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал хэрэг, зөрчлийг илрүүлэх зорилготой юм.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн шүүгчийн шийтгэврээр баривчлагдсан нийт 68 хүн байна. Тэдэнд зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг тогтмол хийж хэвшээд байгаа бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Аз жаргалтай гэр бүл” сэдвийн хүрээнд фокус ярилцлага, уулзалтыг хийж тэдэнтэй кейс жүжигчилсэн тоглолтыг хамтран үзүүлж санал хүсэлтийг нь сонсож зан үйлд нөлөөлөх сургалтыг зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна