/ / АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ.

АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж, идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Ууганбаяр, хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Лхагважав нарыг “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Халхгол сум дахь цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Дайчинхүү Хууль зүй, дотоод хэргийн яамны “Цагдаагийн алдар” цол тэмдгээр, замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Ганхуяг, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Э.Амартайван нарыг Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух” бичгээр тус тус шагнагдсаныг цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг гардуулан өглөө.
Мөн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж буй этгээдийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлэх ажилд идэвх зүтгэл гарган ажилласан нийтийн хэв журам хамгаалах тасгийн шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Болдоог Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр, замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Одгэрэл, нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Ч.Мөнгөншагай, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Цогбаяр, Халхгол сум дахь цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Жаргал-Эрдэнэ нарын алба хаагч нар Цагдаагийн газрын даргын “Баярын бичиг”-ээр тус тус шагнагдлаа. Шагнагдсан алба хаагчдад цаашдын ажил хөдөлмөрт нь улам их амжилтийг хүсэн ерөөе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна