/ / ДОРНОД АЙМГИЙН "ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН"-ООР ШАЛГАРЛАА.

ДОРНОД АЙМГИЙН "ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН"-ООР ШАЛГАРЛАА.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудыг ажил үйлсээрээ манлайлж, Цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж ирсэн Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Дотоодын цэргийн тусгай салбарын 2019 оны ажлын амжилтыг өндрөөр үнэлж Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар “АЙМГИЙН 2019 ОНЫ ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН”-оор шалгаруулж, “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнасаныг Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн гардуулан өглөө.
Тус салбар нь улсын онц чухал объектын харуул, хамгаалалтад дэвшилтэд техник-технологи нэвтрүүлэх, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх орчин нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд Дорнод аймгийн 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хамгаалуулагч байгууллагатай хамтран олон ажил, арга хэмжээг зохион байгуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дотоодын цэргийн салбарын нийт алба хаагч нарт баяр хүргэж, амжилтаа бататгахыг хүсэн ерөөе.
Монгол цагдаагийн мэлмий хурц, өлмий бат орших болтугай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна