/ / АЙМГИЙН ЗУРГААН СУМЫН ЦАГДААГИЙН ХЭСЭГ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

АЙМГИЙН ЗУРГААН СУМЫН ЦАГДААГИЙН ХЭСЭГ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

Аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр Цагдаагийн газрын сумдын тасаг, хэсэгт зургаан автомашиныг хүлээлгэж өгөх ёслолын арга хэмжээ 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр зохион явагдаж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар оролцcон байна.
Анхан шатны Цагдаагийн хэсэг хурдан шуурхай төрийн ажлыг гүйцэтгэх, иргэдийн дуудлага мэдээлэлд хурдан үйлчлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг Mitsubishi L-200 автомашин, Хөлөнбуйр, Баян-Уул, Цагаан-Овоо сумдын Цагдаагийн тасаг, хэсгийн төлөөлөгч нар ОХУ-д үйлдвэрлэсэн УАЗ Hunter автомашин, Чойбалсан, Сэргэлэн сумдын хэсгийн төлөөлөгч нар Mitsubishi L-200 автомашинтай болж байна.
Энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр сумдын цагдаагийн байрыг засварлах, малын хулгайтай тэмцэх зорилгоор хэсгийн төлөөлөгч нарт 30 гаруй сая төгрөгийн шатахууны дэмжлэгийг үзүүлээд байна. Цаашид ч үе шаттайгаар дэмжих болно гэдгээ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна