/ / “ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2020” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН ЯВАГДЛАА.

“ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2020” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН ЯВАГДЛАА.

Тус цагдаагийн газраас ЦБҮАЖ /код-940/ “Соёл, соён гэгээрүүлэх ажил”, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит "Шилдэг хэсгийн төлөөлөгч" шалгаруулах тэмцээнийг угтаж, Дорнод аймгийн 13 сум хариуцсан хэсгийн төлөөлөгч нарын дунд “#Шилдэг_хэсгийн_төлөөлөгч_2020” ажил мэргэжлийн ур чадварын тэмцээнийг 2020 оны 09 дүгээр сарын 08-11-ний өдрүүдэд аймгийн төв Чойбалсан хотод зохион байгууллаа.
Тэмцээн Цагдаагийн газрын даргын баталсан удирдамж төлөвлөгөөний дагуу явагдаж, эхний өдөр цагдаагийн байгууллагын нэгдсэн тоо бүртгэлийн санд зөрчилгүй ажиллах, хэрэг бүртгэх, зөрчлийн хэрэг шийдвэрлэх ажиллагаанд гарч буй алдаа дутагдлыг арилгуулах, шийтгэлийн хуудасны тооцоог дуусгах, зам тээврийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, галт зэвсэг тусгай хэрэгслийг бүртгэх, харьцах, дадал, ур чадварыг хий болгох, харилцааны соёл, сахилга, ёс зүйг төлөвшүүлэн хөгжүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, багаар ажиллах болон шийдвэр гаргах ур чадварт суралцуулахад чиглэгдсэн сургалтууд зохион байгуулагдлаа.
Удирдамжийн дагуу тэмцээнийг хууль эрх зүй, компьютерийн мэдлэг, Хэргийн газрын үзлэг хийх, албаны галт зэвсэг хэрэглэх ур чадвар, бие бялдарын бэлтгэлжилт, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх, мал зүслэх, шүдлэх, им тамгыг нэрлэх, морь эмээллэх, унах, тээврийн хэрэгсэл жолоодох ур чадварууд гэсэн 14 төрлөөр зохион байгуулахад сумдын хэсгийн төлөөлөгч нар авъяас ур ухаанаа сорин оролцсоноос Гурванзагал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Ганцоож “Тэргүүн” байр, Баяндун сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Алтаншагай “Дэд” байр, Баян-Уул сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Мөнхбаатар “Гутгаар” байранд шалгарч “Өргөмжлөл”, медалиар тус тус шагнууллаа.
Мөн “Тэргүүн” байранд шалгарсан хэсгийн төлөөлөгчийг ахмад ажилтан Ж.Сумъяагийн адуун сүргээс “Хурдан удмын даага”-аар шагнасан байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна