/ / ДУРСАМЖ УУЛЗАЛТ БОЛЛОО.

ДУРСАМЖ УУЛЗАЛТ БОЛЛОО.

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албанаас зохион явуулж буй "#Хариуцлагатай_алба_хаагч" аяны хүрээнд тус газрын эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар 1992-1998 оны хооронд тус газрын эрүүгийн ажил эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан цагдаагийн ахмад ажилтан бэлтгэл хошууч Б.Нарангэрэлтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Цагдаагийн газраас хийж хэрэгжүүлж буй ажил, шинээр тохижуулсан хар тамхитай тэмцэх өрөөг танилцуулан, ахмад дунд залуу үеийн холбоог сайжруулах чиглэлээр халуун дулаан ажил хэрэгч яриа өрнүүлж, эрүүгийн албаны түүхэн уламжлал болон ээдрээ түвэгтэй хэргүүдийн талаар ахмад буурлаасаа сонсон, туршлага судалсан сайхан ярилцлага болж өндөрлөсөн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Эрэн сурвалжилж байна