/ / ХИЛ ЗАЛГАА АЙМАГ СУМДЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ХИЛ ЗАЛГАА АЙМАГ СУМДЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫН ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн А/245 дугаар тушаалаар Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх, оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг олж тогтоох, хэрэг бүртгэлтийн хэргүүдийн шийдвэрлэлтийг ахиулах зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Мал мах “ нэгдсэн арга хэмжээний хүрээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын хил залгаа сумдын цагдаагийн хэсгийн төлөөлөгч нарын “Уулзалт, зөвлөгөөн” 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын дарга, удирдлагууд болон хил залгаа сумдын хэсгийн төлөөлөгч нар оролцож, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр харилцан мэдээ, мэдээлэл солилцон, цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр олон ажлыг төлөвлөсөн байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна