/ / ЭРГҮҮЛ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

ЭРГҮҮЛ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоол, Аймгийн засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/540 тоот захирамжийн дагуу урлаг соёл, үзвэр, спортын арга хэмжээ, олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, цахим болон хүүхдийн тоглоомын газрууд, баар, караоке, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийн 06:00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд зогсоож, архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосонтой холбогдуулан Цагдаагийн газрын алба хаагчид нийт аж ахуй нэгж байгууллагуудад мэдэгдэл тарааж, хяналт тавин, эргүүл шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байна.
Иргэд та бүхэн Улс, аймгийн онцгой комиссын шийдвэрүүдийг чанд мөрдөж, коронавируст халдвар /COVID-19/ цар тахлын болзошгүй эрсдлээс сэргийлж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, гарсан тохиолдолд бээлий өмсөж, маскаа зүүх халдвар хамгааллын дэглэмийг мөрдөхийг зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна