/ / ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ.(2020.11.25-12.10)

ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ.(2020.11.25-12.10)

Энэ жил өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт “ЯГ ОДОО жендерт суурилсан хүчирхийллийг цэглэе” уриатай аян зохион байгуулагдаж байна.
Аяны хүрээнд Жендерийн тухай ойлголт, орон нутгийн хэмжээнд үйлдэгдэж буй хүчирхийллийн талаарх мэдээллийг олгох онлайн сургалтыг зохион байгууллаа. Онлайн сургалтаар
1. Дорнод аймаг дахь цагдаагийн газрын “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 2020 оны эхний 11 сарын нөхцөл байдлын талаарх мэдээлэл /Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц.Нэргүй/
2. Жендэрийн мэдрэмж- Хүүхдийн эрх мэдээлэл /Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжил, хамгааллын албаны мэргэжилтэн Г.Хэрлэнтуул/
3. Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны талаарх мэдээлэл /Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжил, хамгааллын албаны мэргэжилтэн Г.Хэрлэнтуул/ тус тус мэдээлэл хийлээ.
Дорнод аймгийн Улсын тэргүүний 5 дугаар сургуулийн хамт олон тус чиглэлээр мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх, хөл хорионы үед сурагчид болон ар гэрийн аюулгүй байдлыг хангахад санаачилга гарган тус аянд нэгдсэнд талархал илэрхийлье.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна