/ / АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БАЯНТҮМЭН, ХӨЛӨНБУЙР СУМДЫН ПОСТОНД АЖИЛЛАЖ БАЙНА.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС БАЯНТҮМЭН, ХӨЛӨНБУЙР СУМДЫН ПОСТОНД АЖИЛЛАЖ БАЙНА.

Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирпүрэв нар Дорнод аймгийн засаг дарга бөгөөд аймгийн онцгой комиссын дарга М.Бадамсүрэн, бусад AОК-ийн гишүүдийн хамтаар Баянтүмэн, Хөлөнбуйр сумдын постууд дээр ажиллан, пост дээр ажиллаж буй алба хаагчдын үүрэг гүйцэтгэл, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Аймгаас орж гарах хөдөлгөөнийг хянах гол пост болох Хөлөнбуйр сумын постод мэргэжлийн байгууллагуудын 16 ажилтан 24 цагаар ээлжлэн ажиллаж байна. Үүрэг гүйцэтгэж буй алба хаагч, ажилчдад дотоод холбоогоо шуурхай болгох радио станц, 00-ын асуудал, цагдаагийн хамгаалалтанд шаардагдах эд материал, гадаад орчны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр болсон байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна