/ / ХУГАЦААНЫ ЦОЛООР АЛБА ХААГЧИД ШАГНАГДЛАА

ХУГАЦААНЫ ЦОЛООР АЛБА ХААГЧИД ШАГНАГДЛАА

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны Б/156 дугаар тушаалаар жижүүрийн ахлах мөрдөгч Дэчигмаагийн Жавхланг Замын цагдаагийн тасгийн даргаар томилж, хугацааны цагдаагийн дэд хурандаа цолоор, мөн даргын Б/143 дугаар тушаалаар Халх гол сум дахь цагдаагийн хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Жаргал-Эрдэнийг Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэнээр, Монгол банкны гэрээт харуулын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Энхбатыг хэсгийн байцаагчаар, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Ачхүүг хэсгийн байцаагчаар, Баяндун сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Р.Амгаланбатыг хэсгийн байцаагчаар, мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.Сэргэлэн-Одыг жижүүрийн мөрдөгчөөр тус тус томилж, офицерийн бүрлэдэхүүнд оруулж, “цагдаагийн дэслэгч" цол олгосныг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг гардуулан өгч, баяр хүргэлээ.
Монгол улсын Засгийн газраас гэмт хэрэг, зөрчлийн гаралт, нөхцөл байдалд тулгуурлан Цагдаагийн байгууллагын бүтэц орон тоонд шинээр хэсгийн байцаагч, хүүхдийн асуудал хариуцсан байцаагч нарын орон тоог нэмэгдүүлэн батлуулсаны дүнд тус Цагдаагийн газар шинээр хүүхдийн байцаагч 2, хэсгийн байцаагчийн 3 орон нэмж батлагдсан юм.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Эрэн сурвалжилж байна